Tag: Networking

  • Mentor олох, харилцаа тогтоох гарын авлага

    Mentor олох, харилцаа тогтоох гарын авлага

    Карьерын зам урт бөгөөд сорилт ихтэй. Заримдаа бидэнд урам өгч, зөв чиглэл зааж өгөх хүн хэрэг болдог. Ийм хүнийг ментор гэж нэрлэдэг. Бидний хувьд ментор, көүчтэй байх соёл төдийлөн хөгжөөгүй, ихэнхи тохиолдол өөрсдөө, ганцаараа бүгдийг болгох гээд байдаг. Харин менторын тусламжтайгаар бид алдаагаа давтахгүйгээр илүү хурдан суралцаж, зөв замыг олох боломжтой болдогийг ихэнх хүн мэддэггүй. Монголын олон залуу өөрийн хүрээллээс үлгэр дууриал хайдаг ч, ментор хайх, харилцаа тогтоох үйл явц илүү ухамсартай, системтэй явагдах хэрэгтэй. Тэгвэл бид зөв газраасаа хайж байгаа юу?

    Ментортой байх шалтгаан болон ач холбогдол асар их. Тэд туршлагаараа таныг өсөж хөгжих боломжууд руу чиглүүлж, өөрт тохирохгүй зүйлсийг хийхээс таны цаг хугацааг хэмнэхээс гадна туршлагуудыг бодит болгож нээж өгдөг. Таны мэдэхгүй салбарын нарийн ширийнийг ойлгуулж, өөрийнхөө сүлжээгээр дамжуулан шинэ хаалгуудыг нээж, заримдаа таны итгэл урамын хамгийн том эх үүсвэр болох ч боложтой юм. Хаанаас ментор олох уу, хэн байх вэ гэдэг дээр удаан бодох хэрэггүй. Ментор хайх эх сурвалж олон байдаг. Хамгийн ойр орчин бол таны ажлын байр. Туршлагатай ахлагч, удирдагч танд бодит зөвлөгөө өгч, өсөхөд туслах боломжтой. Мөн салбарынхаа холбоо, сургалт, уулзалтад тогтмол оролцох нь харилцаа үүсгэх сайхан боломж болдог. Хаанаас эхлэхээ мэдэхгүй бол эндээс уншиж болно. Карьерийн өсөлтөд networking (олон хүнийг таньдаг байх) ямар чухал нөлөөтэй вэ?

    LinkedIn бол зөвхөн ажил хайх биш, ментор хайх том боломж байдаг. Гадаад дотоодын мэргэжилтнүүдтэй холбогдож, туршлагаас нь суралцахад тусална. Харин олон улсын сургалт, тэтгэлэг, хөтөлбөрүүдэд оролцох үед та ирээдүйн ментортойгоо танилцах ч боломжтой.Тэгвэл хэрхэн огт танихгүй өөрийнхөө салбартаа амжтлттаы яваа хүмүүстэй хэрхэн энэ харилцааг эхлэх вэ?

    Ментортой харилцаагаа зөв эхлүүлэх нь хамгийн чухал. “Та намайг чиглүүлээд өгөөч” гэх ерөнхий хандлагатай байхаас илүү тодорхой, зорилготой хүсэлт илүү үр дүнтэй байдаг. Жишээлбэл, тухайн хүний хийсэн ажил, туршлагад чин сэтгэлээсээ хүндэтгэл үзүүлж, богино хугацаанд тодорхой зөвлөгөө авах хүсэлт илэрхийлэх хэрэгтэй. Энэ нь ментортод ч бас ойлгомжтой, бодитой санагдаж, таныг илүү ойр дотноор дэмжихэд тусална. Зөвхөн харилцаа тогтоогоод орхих эсвэл зөвхөн хэрэгэгтэй үедээ л холөогдох нь бас заримдаа харьцангуй дутуу байдаг тийймээс харилцаагаа цаашид хадгалах, хөгжүүлэхэхийн тулд юу хийх ёстой вэ?

    Нэг удаагийн уулзалт, зөвлөгөөгөөр харилцаа дуусах ёсгүй. Менторын өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлээд, үр дүнгээ эргээд хуваалцаж эргэх холбоотой байх нь итгэлийг бэхжүүлнэ. Зөвхөн хэрэгцээтэй үедээ бус, тогтмол холбоотой байж, өөрийн чадах хэмжээндээ буцаан туслахыг хичээвэл харилцаа жинхэнэ түншлэл болж чадна. Энэ нь таныг туслалцаа л авах биш харин өөрийн чаддаг зүйлээрээ хийж буй зүйлд нь хөрөнгө оруулалт үзүүлж үүнээсээ давхар суралцах том давуу тал болно. Ийм харилцаа урт хугацаанд хоёуланд нь үнэ цэнэтэй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Цаашлаад Монголд менторын соёлыг хөгжүүлэх ямар аргууд байж болох вэ? Хамгийн үр дүнтэй арга бол байгууллага, их сургууль, салбарын холбоод менторшипийг албан ёсны систем болгон хэрэгжүүлэх явдал. Жишээлбэл компаниуд шинэ ажилтнаа туршлагатай хүнтэй нь холбож чиглүүлэх хөтөлбөртэй болох, их сургуулиуд төгсөгчдийн холбоогоор дамжуулан оюутнуудаа ментортой холбох, мөн салбарын арга хэмжээ, networking уулзалтуудыг тогтмолжуулах нь бодит боломжуудыг бий болгоно. Үүнээс гадна LinkedIn болон онлайн платформуудыг ашиглан орон нутаг, гадаадад байгаа залуусыг ч ментортой холбох боломжтой бөгөөд менторуудын цаг зав, оролцоог үнэлж урамшуулах систем хэрэгтэй. Эцэст нь залуус менторыг “ажил олж өгдөг хүн” гэж биш харин зөв чиглэл өгч, туршлагаа хуваалцдаг түнш гэж ойлгож, асууж сурах соёлыг хэвшүүлэх нь Монголд менторшипийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх хамгийн чухал суурь болно.

    Иймд хүний нөөцийн ирээдүй зөвхөн ажилд авах дээр биш, залуу мэргэжилтнүүдийг чиглүүлэх, хөгжүүлэх соёлыг бий болгох дээр тулгуурлах болно. Монголдоо бид Lambda.Global гэх мэт олон улсын карьерийн платформуудыг ажил олгогч ба чадварлаг залуусыг холбож байгаатай адил, ментор–менти харилцааг ч гэсэн олж авах боломж гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс бүртгэлээ үүсгээд одооноос ментороо хайж эхлээрэй.

  • Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Карьерын замнал гэдэг дан ганц диплом, туршлагаар хэмжигдэхээ больсон цаг. Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд хүмүүстэй хэрхэн харилцаж, сүлжээ үүсгэж, өөрийгөө хэрхэн зөвөөр илэрхийлж байна вэ гэдэг нь карьерын хөгжилд онцгой нөлөө үзүүлдэг болсон.

    Үүнтэй уялдан мэргэжлийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг нэг арга бол “coffee chat” буюу албан бус уулзалт юм.
    Энэ нь танилтайгаа кофе уухтай адил биш, харин мэргэжлийн түвшинд шинэ харилцаа үүсгэж, ойлголт, боломжоо тэлэх зорилготой уулзалт юм. Зөв зохион байгуулж чадвал coffee chat нь таны карьерын замд шинэ хаалга нээж, ирээдүйд эргэлт гаргах ч хүчин зүйл болж чадна.

    Coffee chat гэж юу вэ?

    Coffee chat гэдэг нь ихэвчлэн 1:1 уулзалт хэлбэртэй, албан ёсны ярилцлага гэхээсээ илүү чөлөөтэй, найрсаг уур амьсгалд явагддаг мэргэжлийн уулзалт юм. Энэ нь тухайн хүний ажилладаг салбар, байгууллагын соёл, карьерын туршлагын талаар бодит мэдээлэл авч, танилын хүрээгээ тэлэх зорилготой байдаг.

    Жишээлбэл, та тодорхой нэг компанийн сонирхсон албан тушаалд өргөдөл өгөхөөр зэхэж байгаа бол, тус байгууллагад ажилладаг хүнийг coffee chat-д урих замаар дотоод соёл, ажлын орчин, багийн уур амьсгал, карьер өсөлтийн чиг хандлага зэрэг мэдээллийг илүү шууд, амьд байдлаар олж мэдэх боломжтой.

    Яагаад карьерт тань чухал нөлөөтэй вэ?

    Өнөө үед ажил олгогчид зөвхөн CV дээрх бичигдсэн туршлагаас гадна тухайн хүний харилцааны чадвар, салбарын ойлголт, сүлжээний чанар-ыг ч хардаг болсон.

    Иймд coffee chat хийх нь:
    1. Шинэ сүлжээ бий болгоно- Тухайн салбарын туршлагатай хүмүүсээс шууд мэдлэг, зөвлөгөө авах боломж
    2. Карьерын боломж тэлнэ-  Зарим ажлын байр албан ёсоор бидний мэдэх ажлын байр зарладаг сайтууд дээр зарлагддаггүй (hidden job market) — харин сүлжээгээр дамжуулан мэдэх боломжтой
    3. Бодит мэдээлэл авна- Компанийн бодит орчин, зах зээлийн чиг хандлага, ямар ур чадвар өндөр үнэлэгдэж байгаа талаар ойлголттой болно
    4. Өөрийгөө танилцуулах боломж- Таныг албан бус нөхцөлд харах, ирээдүйн хамтын ажиллагаанд тань сонирхол үүсгэх суурь тавигдана

    Тэгвэл яаж үр дүнтэй coffee chat хийх вэ?

    • Зорилгоо тодорхой болгох– Зүгээр л “уулзъя” гэхээс илүү ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ гэдгээ урьдчилан тодорхойлох. Буруу арга ашигласнаас болоод нөгөө хүндээ таагүй сэтгэгдэл  төрүүлэх вий.
    • Бэлтгэлтэй очих– Уулзах хүнийхээ суурь боловсрол, ажлын туршлагыг (background) -ийг судалж, асуух асуултаа цэгцтэй бэлдэж очих
    • Харилцааны соёлыг баримтлах– Уулзалтын цагтаа хоцрохгүй байж цагт нь дуусгах, талархал илэрхийлэх, дараа нь follow-up мэйл илгээх
    • Үргэлжлүүлэн эргэх холбоотой байх– Зөвхөн нэг удаагийн уулзалтаар зогсолгүй, холбоогоо хадгалж, сонирхсон салбартаа идэвхтэй networking хийх

    Төгсгөлд нь coffee chat бол өдгөө хөдөлмөрийн зах зээлд карьерын өсөлт, хөгжлийн салшгүй хэсэг болсон тул зөв хандаж үр шимийг нь хүртэж чадвал та зөвхөн шинэ танилуудтай болохоос гадна бодит карьерын боломжууд-ыг нээх, өөрийгөө илүү сайн танилцуулах маш том давуу тал болж өгдөг.

    Хэрэв та одооноос карьериййн холбооныхоо (career network)  дараагийн алхмыг төлөвлөж эхэлмээр байвал lambda.global-ийн Career Path хуудас-аар орж, өөрт тохирсон чиглэлээ тодорхойлоод, networking-ээ төлөвлөж эхэлээрэй.